Blue хамтлагийн тоглолт цахилгааны саатлын улмаас маргааш болтол хойшилжээ

1359661807905627_v1Дэлхийн  зиндааны Blue хамтлагийн тоглолт өнөөдөр 18:00  цагаас  төв цэнгэлдэх хүрээлэнд тоглогдох байсан ч цахилгааны саатал,  хөгжим аппаратурын шаардлага хангалттгүй  дуугарлтын шалтгаанаас болж маргааш болтол хойшлогджээ. Тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс  тасалбар худалдан авсан үзэгчдээс уучлалт гуйж маргаашийн тоглолтонд  нэг тасалбараар 2 хүн орж болно гэж зарлажээ. Гадаа  хүйтэн байхад  Төв цэнгэлдэх хүрээлэнд 4 цаг гаруй  тоглолт үзэхээр хүлээсэн  иргэд урам муутайхан гэртээ харьсан байна.  Маргаашийн тоглолтыг ямар нэгэн асуудалгүй зохион байгуулна  байх гэдэгт үзэгчид итгэлтэй байна.  Твиттэрчдийн  зарим нь манай улс дэлхийн хэмжээний тоглолт зохион байгуулах болоогүй юм байна хэмээн  эл асуудалд шүүмжлэлттэй хандаж байлаа.

Тоглолтын дундуур тог тасарсан   бичлэгийг танд хүргэе

А.Тамир

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон …