Мөн үдээс хойш XIX их хурал Ардын Их Хурлын танхимд бэлтгэл хурал хийж, Ши Жиньпин хурлыг даргалан, их хурлын хөтөлбөрийг баталжээ.
Их хурлын гол хөтөлбөрт: 18 дахь сонгуулийн төв хорооны тайланг сонсож, хэлэлцүүлэх, ХКН-ын дүрэмд засвар оруулах төслийг хэлэлцүүлэн батлах зэргийг хамарч байгаа тухай Түө Жэнь танилцуулжээ.
Намын дүрэмд өөрчлөлт хийх бол XIX их хурлын чухал үүрэг мөн, намын дүрэмд зохих засвар оруулах бол ХКН-ын зуршил юм гэж Түө Жэнь хэлэв.
Тэрээр: XIX их хурлын төлөөлөгчдийн эрхийг шалгах зөвлөлийн шалгасны дүнд 2280 төлөөлөгчийн эрх нь хүчинтэй бөгөөд 4.5 сая үндсэн шатны намын байгууллага болон 89 сая намын гишүүдийг төлөөлж, XIX их хуралд оролцоно гэжээ.
Найруулагч: | ЧҮНЬ ЯНЬ |
Эх сурвалж: solongonews.mn