Өчигдрийн онцлох фото агшинууд

ХонгКонг. Дэлхийн хамгийн үнэтэй очир эрдэнэн гар цүнх “Моуавад 1001 шөнийн үлгэр”-ийг дуудлага худалдаанд үзүүлж байна. Энэхүү цүнхэнд нийт 4,517 очир эрдэнэ орсон. Эдгээрээс зарим нь ягаан, шар бөгөөд ихэнхи нь өнгөгүй очир аж. Мөн цэвэр алтны орцтой.

Америк, Атланта. “Resorts Casino” зочид буудалд болсон 60-90 насны мисс шалгаруулдаг тэмцээн болох “Miss New Jersey”-д Каролин Слэдь Хардэн тэргүүн байранд орж байна.

Англи, Колчэстэр. “Foxes” ферм дэх хулууны талбай.

Энэтхэг, Колката. Хинду шашны гэрлийн ёслол болох “Дивали”-гийн үеэрх улаан саарий өмссөн охин.

Тайланд, Након Патом. Лам нар өглөгийн эздээс өргөл авахаар явж байна.

Англи, Вүүкий Хооль.  “Wookey Hole Caves” театрт болох “Аймшигийн цирк”-ийн тоглолтонд бэлдэж буй циркийн жүжигчин.

Бельги, Бруссэл. Английн Консерватив намын дарга Тэрэса Мэе Европын зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Тасктай уулзах уулзалтын өмнө байраа эзлэн суулаа.

Хятад, Жилин. Утаан дундаас хот тод харагдаж чадахгүй байна.

Пуэрто Рико, Утуадо. Гурван хүүхдийн эх Анайс Ривэра цоргоор урсаж ирэх уулын голын усаар хувцас, биеэ угааж ирээд зарим зүйлээ эмхлүүлж байна. Сар орчмын өмнө болсон далайн хар шуургын улмаас гэрт нь ус болон тог тасраад байгаа аж.

Орос, Приморе. “Ussuriysk”-ын агаарын хүчний цэргүүд шүхрээр буух дасгал хийж байна.

Б.Халиун

Санал болгох мэдээ

Энэ долоо хоногийн онцлох фото агшинууд

Орос, Москва Кремлин Спасскаяа цамхаг, Гэгээнтэн Басилын цогчин дуганыг Зул сарын баярт зориулж чимэглэжээ. Хятад, …