Сувд єнгє алддаггvй

Сувд. Байгалийн цэвэр сувдыг зєвхєн тэнгисийн ёроолоос шумбаж авдаг хэмээн хvмvvс итгэдэг. Vнэн хэрэгтээ сувдны ихэнхийг цэвэр уснаас гаргаж авдаг байна. Орчин vеийн “Mikimoto”, “Tiffany” зэрэг vнэт эдлэлийн ордныхон таримал сувдыг илvvд vздэг. Учир нь энэ нь жигд, тэгш хэлбэртэй, бєх бат, удаан эдэлгээтэй байдаг байна. Сувд єнгєє алдах vед айх хэрэггvй. Британийн хатан хааны ордны сангаас нэг удаа 400-500 жилийн настай сувд, Японы нэгэн булшнаас 1000 настай сувд олдсон байна. Эдгээр сувд нь огт єнгєє алдаагvй байжээ. Хамгийн гол нь та сувд зvvдэг бол тvvнийгээ єєх тос, гоо сайхны болон савангийн уусмалд хvргэхгvй байж, байнга зvvх хэрэгтэй. Сувдыг удаан хэрэглэхгvй хадгалбал єнгєє алддаг байна. Хиймэл сувдыг ялган танихын тулд гадар хэсэгт нь зурж vзэн, цаана нь хуванцар байгаа эсэхийг шалгаж болно. Vvнээс гадна vнэ, чанар хоёрын зохицолгvй байгаагаар нь амархан ялгаж болдог ажээ.

ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …