Компанийн удирдлагын түвшний захирал, Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хувь нийлүүлэгч эрхэм таныг удирдах ажилтныг чадавхжуулах, тулгамдаж буй асуудлын шийдлийг хамтдаа олж тогтоох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой“Chairman Summit 2017” – Удирдах Ажилтны Үндэсний Дээд Чуулга Уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.
Та Чуулга Уулзалтад өөрийн биеэр оролцсноор:
- -Өндөр ур чадвар бүхий бизнес манлайлагч,1994 онд Датаком ХХК-ийг үүсгэн байгуулж, Монгол улсад анх Интернэт нэвтрүүлсэн. 2012 оноос Нээлттэй Мэдлэг Боловсролын санг үүсгэн байгуулж, удирдах зөвлөлийн даргаар одоог хүртэл ажиллаж байгаа Улсын их хурлын гишүүн асанД.Энхбатын туршлагаас хуваалцаж,
- -Монгол улсын 21 дэх ерөнхий сайд, Гадаад хэргийн 21 дэх сайд асан, Санхүү эдийн засгийн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Удирдлагын академийн Хүндэт доктор, Батлан Хамгаалахын их сургуулийн Хүндэт профессор, Англи улсын Бред Форд их сургуулийн Хүндэт доктор, эдийн засагчР.Амаржаргалаас эдийн засгийн гүн мэдлэг онол судлалын цогц илтгэл сонсож,
- -Монголын цахилгаан харилцаа холбоо болон Үүрэн технологийн компаниудыг удирдаж амжилтад хүргэсэн шилдэг удирдагч, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хүндэт профессор Д.Болороос бизнесийн байгууллагын өөрчлөлт буюу жам ёсны хөгжлийг түргэсгэх жорыг мэдэж,
- -Бусад мэргэшсэн судлаачдынсудалгааны илтгэлийг сонссоноор та болон танай байгууллагын хөгжил дэвшилд бодит ахиц дэвшил гарна гэдэгт гүнээ найдаж байна.
“Chairman Summit 2017” анхдугаар чуулга уулзалтын Хүндэт зочин Монос Группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатарт “Хүндэтгэлийн зүүсгэл”-ийг үүрд хадгалуулах ёслолын арга хэмжээний түүхэн гэрч болох боломжийг оролцогч танд олгож байгаагаа илэрхийлэхэд таатай байна.
“Chairman Summit 2017” – Удирдах Ажилтны Үндэсний Дээд Чуулга Уулзалтын хөтөлбөр
Корпорэйт Трейнинг ХХК, Эн Си Эс ХХК болон Монголын Менежментийн холбоо хамтран зохион байгуулж байгаа Компанийн удирдлагын манлайлагч таныг “Chairman Summit 2017” – Удирдах Ажилтны Үндэсний Дээд Чуулга Уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байгаагаа зохион байгуулагчдын зүгээс нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна.
Эх сурвалж: gogo.mn