НИТХ-ын дарга С.Амарсайхан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга С.Амарсайхан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудал болох агаарын бохирдол, нийтийн тээвэрийн парк шинэчлэл,  гэр хорооллын дулааны алдагдал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг асуудлаар ярилцав.

Бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг, нийслэл хотын эрэлт хэрэгцээнд суурилж,  төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж чадвал  гацаанд байгаа олон асуудал бүрэн шийдэгдэх боломжтойг уулзалтын үеэр бизнес эрхлэгчид онцолсон юм.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2500 автобус шаардлагатай байгаа бөгөөд  дотоодод үйлдвэрлэсэн автобусаар шинэчлэх боломжтой юм байна. ҮАҮЗ-өөс НИТХ-ын даргад, Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэх төслийг,  үндэсний үйлдвэрлэгч, кластерт  орсон жижиг, дунд  үйлдвэрлэгч компани, ААН-үүдтэй хамтран хийх боломжийн талаар нэгдсэн хэлэлцүүлэг, зөвөлгөөнийг зохион байгуулах санал тавьлаа. ҮАҮЗ-өөс тавьсан асуудлуудад НИТХ-ын дарга анхаарч, хамтарч ажиллана гэж  НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …