Америкаас илүү цалинтай орнууд

Өнөөдөр дэлхий дээр Америкаас илүү цалинтай есөн орон байгаа бөгөөд эдгээр нь Канад, Их Британи, Нидерланд, Ирланд, Шинэ Зеланд, Бельги, Франц, Люксембург болон Автрали улс болно. Саяхан Нью-Йорк нэгэн хуулийг баталсан бөгөөд уг хуулиар дундаж цалинг аажмаар 15,000 ам.долларт хүргэх юм. Улс орны хөгжлөөс шалтгаалж дэлхийн улсуудын дундаж цалингийн хэмжээ өөр өөр байгаа. Үүнийг хурцадмал асуудал ч гэж тооцоод байна.

Ялангуяа бага цалинтай иргэдийг ядууралд өртөхөөс сэргийлсэн арга хэмжээнүүдийг улс гүрнүүд хийх нэн тэргүүний ажлуудын тоонд зүй ёсоор оруулсан. Англи улс 25-аас дээш насныханд зориулж “National Living Wage” гэх төрийн хүрээний төсөлт ажлыг боловсруулсан бөгөөд үүний үр дүнгээр цалин 10.25 ам.долларт хүрсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бүтэн болон цагийн ажлуудын нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 7.20 еврогоос доошгүй байхаар тогтоосон. 2020 он гэхэд энэ тоог 9 евро болгох төлөвлөгөөтэй байгаа аж.


 

Б.Халиун

 

 

Санал болгох мэдээ

Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Төв Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч …