Өчигдрийн онцлох фото агшинууд

Испани, Таррагона. Каталониагийн баярын үеэр.

Юрасалим. Цэрэг татлагыг эсэргүүцсэн еврей нар луу цагдаагийнхан усан буугаар шүршиж байна.

Чех, “Horušice”. Загасчин мөрөг загас шүүрдэн авч байна.

Хятад, Бээжин. Коммунист намын 19-р их хурлын хаалтын үйл ажилллагааны өмнө угтагч нар малгайгаа тэнгэр өөд шидэх мөч.

Англи, Лондон. “Лидэнхоол” захын өмнө хоёр бүсгүй даатгал болон хөрөнгийн биржийнхэний үйл ажиллагааг сурталчиллаа.

Тайланд, Бангкок хот. Тайландууд өөд болсон Бумибол Адуляадэж хааныг хүндэтгэж Пак Клон Талад цэцэгний зах дотор 400 метрийн урт цэцэгний үзэсгэлэн хийжээ.  

Испани, Сан Себастиан. “Ондаррета” далайн эрэгт нэгэн эрэгтэй нар мандахыг харах мөч.

Пилиппин, Манила. Ард иргэд хэсэг тариаланч болон байгаль орчныг хамгаалагчийн үхэлд цэргийн хүчнийхнийг буруутган жагсаал хийж байна.

Турк, Дияарбакир. Ахлах тогооч Zübeyir Atlı ресторандаа өөрийн жимс, ногоогоор урласан бүтээлүүдийг дэлгэн харуулав.

Австрали, Роттнэст арал. Аялал жуулчлалын сайд Паул Папалиа “selfie” хийхээр оролдох мөч.

 

Б.Халиун


Санал болгох мэдээ

Энэ долоо хоногийн онцлох фото агшинууд

Орос, Москва Кремлин Спасскаяа цамхаг, Гэгээнтэн Басилын цогчин дуганыг Зул сарын баярт зориулж чимэглэжээ. Хятад, …