Хэлэлцээр амжилттай үргэлжилж байна

Хэлэлцээр амжилттай үргэлжилж байна

МҮЭ-ийн холбооноос есдүгээр сарын 19-нөөс улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газартай хөдөлмөрийн хамтын маргаан үүсгээд байгаа. Энэ дагуу Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, АОЭНХ-ны төлөөлөл
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээрийг өчигдөр /2017.10.24/ эхлүүллээ.

Багш, эмч төдийгүй бага цалинтай олон мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцээрийн хүрээнд МҮЭ-ийн холбооноос тавьж эхний ээлжинд 2017 онд цалинг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсвийн тодотголд тусгуулахаар тохиролцоонд хүрлээ. Харин 2018 онд цалинг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх эх үүсвэрийн асуудлыг ОУВС-тай шуурхай тохиролцож хэлэлцээрт тусгахыг МҮЭ-ийн холбооноос санал болголоо. Цалин орлогоо нэмэгдүүлэх бусад эх үүсвэрийг салбарын яамд, байгууллагын түвшинд бий болгох зохицуулалтыг хавсралтаар батлахаар тогтлоо. Хэлэлцээр бусад асуудлаар өнөөдөр үргэлжилнэ.

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …