Гэр бүлийн хүчирхийллийн хар бараан сүүдрийг харуулсан “Ларьдма” кино нээлтээ хийсэн цагаас үзэгчдийг нэлээдгүй шуугиулж байсан цаг үе саяхан. Одоогоос гурван жилийн өмнө уг бүтээлийг найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар ажиллаж “Navchaa film” студи бүтээж байсан. Тэгвэл тус киноны уран бүтээлчид киноны хоёрдугаар ангийг хийхээр зураг авалтдаа оржээ. Тухайлбал өнгөрсөн зунаас зураг авалтдаа орсон талаар жүжигчин Б.Навчаа цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар тоглосон билээ. Харин хоёрдугаар ангид гол дүрийн жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нараас гадна жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглож байна.
Түлхүүр үгурлаг
Санал болгох мэдээ
Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ
“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …