Согтуу жолоочийг саатуулсан хоёр цагдаа 5 жилийн ял эдлэх дээрээ тулжээ.
Тодруулбал, өнгөрсөн хавар Сонгинохайрхан дүүрэгт согтуугаар жолоо барьж явсан нэгэн иргэнийг ажил үүргээ гүйцэтгэж явсан замын цагдаа саатуулжээ. Ингэхдээ эсэргүүцэл үзүүлсэн жолоочийн гарыг бага зэрэг мушгин /гарыг нь хойш нугалж суулгадаг/ машиндаа суулган, эрүүлжүүлэхэд хүргэсэн гэнэ.
Гэтэл согтуу жолооч эл өдрөөс хойш дүүргийн “Мөрдөн байцаах алба”-нд хандан “Хүний эрхэнд халдсан” хэмээн гомдол гаргажээ. Улмаар мөрдөн байцаах албанаас гомдлын дагуу хэрэг үүсгэн хоёр цагдаад 5 жилийн хорих ял оноохоор төлөвлөөд байгаа аж.
Дуртай нь цагдааг харааж зүхэж, зодож дээрэлхэж болдог харин цагдаа албан үүргээ гүйцэтгэн согтуу этгээдийг осол гаргаж, хүний аминд хүрэхээс урьдчилан сэргийлж саатуулсныхаа төлөө 5 жил хоригдох нь шударга явдал мөн үү?
Мэдээж тэр гомдол мэдүүлсэн этгээд эрх мэдэл танил талтай, мөнгөтэй нэгэн байсан нь тодорхой биз. Тэрнээс биш хэр баргийн энгийн хүн согтуу машин барьж яваад саатуулагдсан бол гомдлынх нь дагуу тэгэж, хэрэг үүсгэж шалгахгүй. Харин ч хохь чинь гээд өнгөрөх байсан болов уу?
Эх сурвалж: батаар.мн
Г.Сонор ugluu.mn