Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар гавьяат тамирчин цолоор шагнуулахаар боллоо. Тэрээр гавьяатын цол тэмдгээ баасан гаригийн 11:00 цагт төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардахаар боллоо. Тэрбээр “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гранпри”-гийн хүрэл, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга медалтан билээ.
Түлхүүр үгспорт
Санал болгох мэдээ
Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа
Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …