“1001 шөнийн үлгэр” бол Исламынхны “Алтан үе” болох 1700 оны үед араб хэл дээр хэвлэгдсэн Дундад Азийн ардын шидэт үлгэрүүдийн ном юм. Уг бүтээлд хэдэн зууны хугацаанд зохиогдсон Баруун, Зүүн, төв Ази болон Хойд Африкийн зохиолч, орчуулагч, эрдэмтдийн бүтээлүүдийн цогцолбор байгаа. Эртний болоод дундад үеийн Араб, Перс, Грек, Турк, Энэтхэг, Еврейн уран зохиол болон ардын аман зохиол бий. Өнөөдрийг хүртэл хэвлэгдсэн хувилбаруудын зарим нь ердөө хэдэн зуун зохиол, үлгэртэй ном байдаг бол эх хувь нь 1001 зохиол, үлгэрийг бүгдийг нь багтаасан байдаг аж. Манайхан эдгээрээс “Али Баба ба 40 дээрэмчин”,”Аладдин ба шидэт дэнлүү”, “Синбад далайчны долоон аялал” үлгэрийг сайн мэднэ.
Эх зохиол
Энэ нь дорнын төдийгүй дэлхийн утга зохиолын дунд очир эрдэнэ мэт гялалзах нэгэн сод бүтээл болж чадсан.
Үлгэрүүдийн уг цогцолборыг мөн “Арабын шөнүүд” ч гэж нэрлэдэг. Доторх утга, агуулга болон түүх шастир, соёл уламжлалыг багтааж, оюуны их ундрагыг шингээснээрээ уг бүтээл хүн төрөлхтний хамгийн их нөлөөтэй бүтээлүүдийн нэгд зүй ёсоор ордог билээ. Дээрх зургийг 19-р зуунд зурсан. Үүний зарим хэвлэлтийн зураачдаас дурдвал Виржиниа Францэс хэмээх 1900 онд төрж 31-хэн насыг насалсан зураач бүсгүй амьдралынхаа хугацаанд гуравхан номны зургийг зурсан байдгийн нэг нь тэр үед хэвлэгдсэн “1001 шөнийн үлгэр” ном юм.
Виржиниа Францэс
Луи Рийд
Ирландын зураач Рэнэ Булл
“1001 шөнийн үлгэр”-ийн зарим ишлэл:
-Энэ аниргүй байдал чинь хээ хуар бөгөөд зарим үед чамайг аврах аврал болмой
-Хэн хуучин дэнлүүг шинэ дэнлүүгээр солих вэ? Хэн шинэ дэнлүүг хуучин дэнлүүгээр солих вэ?
-Чиний эд хөрөнгө гэж тооцож буй тэр зүйл чамайг бие даасан нэгэн болгоно
-Сэтгэл чинь чамайг хичнээн хэмжээгээр зовоолоо гэсэн тэр хэмжээнээс дутуугуу инээд хөөр хажууд нь чамд үргэлж байх ёстой.
Б.Халиун