Өдрийн дорнын зурхай

49419_93449Өнөөдөр аргын тооллын 2013 оны 5 сарын 26-ны ням гараг, билгийн тооллын зуны тэргүүн могой сарын шинийн 16-ны адьяа гараг, гурван хөх мэнгэтэй, гал  хөлөлтэй,  түлэх барилдлагатай  хар луу өдөр. Өдрийн  наран 5:19 цагаас мандаж, 20:41 цагт жаргана.  Үс засуулваас өвчин ирнэ. Эл  өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар /03:40-05:40/, луу /07:40-09:40/, могой /09:40-11:40/, бич /15:40-17:40/, тахиа /17:40-19:40/,  гахай /21:40-23:40/ болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ugluu.mn

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …