П.Орхон: Дэлхийн аваргаа дахин баталж олимпийн аварга болох зорилготой байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхонд өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин цол олголоо.

Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон:”Ажлынхаа амжилтыг үнэлүүлээд Монгол улсын гавьяат тамирчин гэх эрхэм хүндтэй цол тэмдгийг авсандаа үнэхээр их баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж хоёртоо маш их баярлалаа. Дасгалжуулагч багш нар, бэлтгэл хангагч тамирчиддаа баярлаж талархаж буйгаа хэлэх нь зүйтэй болов уу. Энэ ганцхан миний шагнал биш Чөлөөт бөхийн холбооны хамт олны минь шагнал юм шүү. Цаашдаа бүр их хичээж Дэлхийн аваргаа дахин баталж олимпийн аварга болох зорилготой байна. 12 сарын эхний долоо хоногт оныхоо сүүлчийн тэмцээнд орох гээд бэлтгэлээ хийж байна. Энэ тэмцээндээ амжилттай барилдах болно” гэв.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …