Сусан Сэддон Боулэтын уран бүтээлүүдийг та “уншиж” чадах уу?

Тэр Америкийн төсөөллийн уран зураг зурдаг хүмүүсийн сор нь юм. Сусан Сэддон Боулэт 1941-1997 оны хооронд амьдарсан Америкийн уран бүтээлч. Тэрээр Бразил улсад төрсөн байдаг. Сусан байгальтай ойр өссөн агаад багадаа морь, үхрийн зургийг зурдаг байсан аж. Аав нь түүнд домог, үлгэрүүд болон түүхүүдийг ярьж өгдөг байсан нь ирээдүйн уран бүтээлүүдэд нь нөлөөлсөн гэдэг. Угийн шашинлаг бүсгүй гэлэнмаа болно гэж шийдээд байсан. Гэвч аав нь энэ хүслийг нь дэмжээгүй юм.

Сусан 1967 онд Америкийн “Braniff” агаарын тээврийн компанид ажилд оржээ. Тэр үед нөхөртэйгөө танилцсан. Судалгаа ч их хийж зураг зурах ажлаа мөн орхиогүй. Тэр ихэвчлэн бөө, амьтад болон эмэгтэй бурхдыг зурдаг. Уран бүтээлч зөөлөн дуу хоолой, зан араншинтай хүн байсан. Мөнхүү эелдэг, найрсаг, бусдаар хүрээлүүлсэн нэгэн байж. Ингээд түүний уран бүтээлүүдээс сонирхоё.


  


 


 


Санал болгох мэдээ

Энэ долоо хоногийн онцлох фото агшинууд

Орос, Москва Кремлин Спасскаяа цамхаг, Гэгээнтэн Басилын цогчин дуганыг Зул сарын баярт зориулж чимэглэжээ. Хятад, …