Сүр дуулиантай сайхан тоглолтыг амлаж байсан Эвэнтогийнхон үзэгчдээ 5 цагт хүлээлгэсний эцэст тоглолтоо хойшлуулан өчигдөр тоглолтийг хийхээр болсон. Удаан хүлээсэн үзэгч фэнүүд нь бүгд өнөөдөр л яг сайхан тоглотыг нь үзэх нь дээ гэж байтал тоглолт эхлээд 1 цаг 10 минут болов уу үгүй юу тоглолт дуусчихдаг байгаа. Өнөө охидын ямар хамтлагтай дуулах гэж байсан нь ч тодорхойгүй тэр чигтээ дарагдлаа. Тоглолт нь эхлээд л дуучихсанд үзэгчид маань итгэж чадахгүй л байлаа. Зарим нь аягүй бол ямар нэгэн сурприз барих гэж байгаа байх гэж өөрсдийгөө тайтгаруулан ширекийн муурын нүдээр Blue хамтлагийг дахин тайзнаа гарч ирэх нүү гэж горьдон харж байтал Эвэнтогийн зохион байгуулагч “уучлаарай Blue хамтлагийнхан одоо буцах цаг нь болчихлоо гээд үзэгдийг тараасан юм. Ямартайч сэтгэлд хоногшсон хэдэн дууг нь сонссон үзэгчид өөрсдийгөө тайтгаруулаад буцлаа. Харин зарим нэг хүмүүс үнэхээр их хохирсон. Тодруулбал, өчигдөр хөлдөж үхтлээ хүлээсэн гарууд оройтож ирээд тоглолтыг нь дуусаж байхад очоод, хайртай хамтлагийнханыхаа барааг ч харж чадаагүй байна. Хоцорсон гарууд мөнгө ч гүй, тоглолт ч үгүйн дээр өмнөх өдөр нь олон цаг хөлдөж үхтлээ хүлээж шатсан аж.
Гадаадын алдартай том хамтлагийг авчирчихаад сайхан тоглолт үзүүлж чадаагүй нь үнэхээр зохион байгуулагч Эвэнто компанийн буруу байлаа.
Харин Blue хамтлагийнхан маань Монголын фенүүдээ хараад маш их сэтгэл нь хөдөлсөн төдийгүй Монголд заавал дахин ирж үзүүлж чадаагүй тоглолтынхоо шархыг нөхнө гэж амлаад буцлаа.
Халаалтын хамтлаг S4, Ехtacy