“Нийслэл–378 жил”Хүндэтгэлийн тоглолт боллоо

Нийслэлийн хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн баярын өдөрт зориулсан “Нийслэл–378 жил” мэргэжлийн урлагийн байгууллагуудын хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд боллоо.

Хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар нээж үг хэллээ.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас зохион байгуулсан“Нийслэл–378 жил” мэргэжлийн урлагийн байгууллагуудын хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээнд нийслэл хотын үе үеийн удирдлага ахмад буурлууд хүрэлцэн ирсэн бөгөөдэнэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдоос ирүүлсэн баярын илгээлтийг УИХ-ын даргын зөвлөх Ж.Мөнхжаргал хотын даргад гардуулан өглөө.

Жил бүр нийслэлийн өдрөөр уламжлал болгон хүн ардынхаа эрүүл энхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж ирсэн хүндэт доноруудаа нийслэлийн удирдлагууд шагналаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …