Энэ зун Анфилдад газардаад байгаа Испани довтлогч Яго Аспас Ливэрпүүлийн домогт ахлагч Стивэн Жэррардтай олон жилийн өмнө тааралдаж байснаа дурсан ярьжээ.
Одоогоос 15 жилийн өмнө буюу 1998 оны 11 -р сард Ливэрпүүл клуб УЕФА -ийн цомын тэмцээнд Сэлта Виго клубтэй учраа таарч Эстадио Балаидос цэнгэлдэхэд зочилсон байна.
“Би тэр үед дөнгөж 11 настай хүү байлаа. Тоглолттой өдрүүдэд Эстадио Балаидос цэнгэлдэхэд очиж бөмбөгөнд гүйдэг ажил хийдэг байсан юм. Тэр үед ахлагч маань Ливэрпүүл клубтэй зочилж байлаа”
“Тэр цагаас хойш 15 жилийн дараа түүнтэй мөр зэрэгцээд Ливэрпүүлд тоглож байгаа нь үнэхээр сайхан хэрэг” хэмээн өдгөө 26 настай Яго Аспас өгүүлжээ.
эх сурвалж: ливерпүүлфс.мн Б.Бадруул