НИТХ дахь МАН-ын бүлэг баасан гариг хүртэл завсарлага авахаар боллоо

Image result for НИТХ ээлжит хурал Хангарьд

НИТХ-ын ээлжит XII хурал өнөөдөр Хангарьд ордонд эхэллээ. Нийт 45 төлөөлөгч гишүүдээс 27 гишүүн хүрэлцэн ирсэн бөгөөд 57.8 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэл хотын 2018 оны эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхээр цуглажээ. Энэ онд Нийслэлд 334 төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тусгаснаас 86 хувийн хэрэгжилттэй байна.

НИТХ-ын ээлжит XII дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал

1. Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай ,

2. Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017.05-2017.09-р сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлтийн тухай,

3. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн дотоод журмын асуудлын тухай, хэлэлцэнэ.

Ээлжит хурлын үеэр НИТХ-ын Ардчилсан намын бүлгээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийг хурлын дотоод зохион байгуулалтын тухай  асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэх горимын санал дэвшүүллээ. Тухайлбал хэлэлцэх асуудлын байрыг солих санал дэвшүүлсэн бөгөөд санал хураалтын дагуу эхэнд хэлэлцэхээр боллоо. Ингээд төлөөлөгчид санал солилцож МАН-ын бүлэг 15 минутын түр завсарлага авсны дараа үргэлжлүүлэн  хуралдаж ирэх баасан гариг хүртэл завсарлага авахаар боллоо.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …