Жүжигчин Б.Шинэбаяр Арабын Нэгдсэн Эмиратад суралцахаар болжээ

Баасанбуу Шинэбаяр-н зураг.

Улсын Драмын Эрдмийн театрын залуу жүжигчин Б.Шинэбаяр хилийн дээс алхаж Арабын нэгдсэн Эмиратад жүжигчний мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалахаар мордлоо.

Тэрбээр СУИС-ын жүжигчний ангийг дүүргэж “Аав”, “Хязгааргүй”, “Учрал”, “Атганд үлдсэн Эрдэнэ” зэрэг хэд хэдэн кинонд гол ба туслах дүрийг бүтээж үзэгч олонд танигдсан. Түүгээр зогсохгүй алдарт Ромео Жульетта сонгодог жүжгийн гол дүрд тоглож орчин цагийн “Ромео” нэр зүүгээд амжсан байдаг.

Мөн “Драмын гурав” нэртэй УДЭТ-аас төрсөн залуу жүжигчдийн хамтаар хамтлаг байгуулж шинэ уран бүтээл хийх хүсэлтэй гэдгээ онцолж байв. Тэгвэл энэ удаад Арабын Эмиратад магистр цол хамгаалахаар болжээ. Энэ тухай цахим хуудастаа “Сайн сууцгааж байгаарай манайхаан, гаргаж өгсөн андууддаа баярлалаа. Хайртай шүү” гэж бичжээ.

Баасанбуу Шинэбаяр-н зураг.


Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …