Японы 2017 оны ээлжит анимейшн уран бүтээл

Японы үлгэрийн орныг амилуулж, уран сэтгэмжээр баяжуулан, хүний сэтгэл, хайр дурлалыг бадраадаг анимейшн бүтээлүүд нас, хүйс харгалзахгүйгээр дэлхийн хүмүүсийн дотоод чавхдасыг хөндөж, урам зоригийг нь бадраасаар ирсэн билээ. Харин энэ онд “Mary and the Witch’s Flower” адал явдалт хүүхэлдэйн кино гарч олон орны үзэгчдэд хүрсэн. Мэри Стэвартын “The Little Broomstick” зохиолоос сэдэвлэсэн уг бүтээл энэ оны долдугаар сард нээлтээ хийсэн байна. Мэри нэртэй охин нэг учир битүүлэг цэцэг олдог. Цэцэг түүнд нэг шөнийн хугацаанд шулам болж хувирах хүчийг өгдөг байна. Хүүхэлдэйн киног анимейшн бүтээл туурвидаг Хиромаса Ёонэбаяаши найруулжээ. Тэрээр алдарт Хаяао Мияазакигийн “Studio Ghibli” компанийн залуу уран бүтээлч.

 


Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …