“Чингисийн мэндэлсэн өдөр” энэ сарын 19-ний Ням гарагт тохионо

Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан. Мөн энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байдаг.

Харин энэ жилийн хувьд “Монгол бахархлын өдөр” 11 дүгээр сарын 19-ний Ням гарагт тохиож байна. Тиймээс уг амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлэх эсэхийг өнөөдөр болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдэж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ.

“Монгол бахархлын өдөр” Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд ажиллахгүй. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна.

 

Санал болгох мэдээ

Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж …