Өнөөдөр Д.Сумъяад Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгоно

Related image

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх ёслол өнөөдөр 11.40 минутад Төрийн оронд болох гэж байна.

Д.Сумъяа нь 1991 оны Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д барилддаг. Тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл (2012, 2013), 2015 оны ДАШТ-ий хүрэл, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын мөнгөн медальт, 2017 оны ДАШТ-ны алтан медиальт.  Хэдхэн хоногийн өмнө болсон Абу Дабигийн Их дуулга тэмцээнээс мөн алтан медаль хүртсэн Монголын шилдэг тамирчдын нэг юм.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …