Өчигдрийн онцлох фото агшинууд

Бразил, Сао Пауло

Хурдны галт тэргэнд “Halloween”-ны баярын хувцсаа өмссөн бүсгүй зорчиж байна.

Америк, Вашингтон

Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар Цагаан Ордонд “Halloween”-ны баяр тэмдэглэжээ.

Израиль, Беер Шеба

Австралийн “Light Horse” холбооныхон Беер Шебагийн дайны түүхт ойн үеэр морин цэргийн жагсаал хийв.

Англи, Манчестер

Хотын захиргааны ордны гадаа Санта Клаус хийж байна.

Боливиа, Ла Паз

Өөд бологсдын өдрөөр өмнөх удирдагч Фидель Кастрогийн дүр бүхий жижиг баримлыг гартаа барьжээ.

Англи, Лондон

Жүжигчин, хөгжимчин Билли Конноли ханхүү Виллиамаас одон хүртэв. Эхнэр Памелагийн хамт гэрэл зураг татуулах мөч.

Бангладеш, Байлакали

Мьянмарын Рохиняа бүлгийн дүрвэгсдийг шилжүүлсэн усан завь.

Бельги, Бруссэл

Каталоны ерөнхийлөгчийн албаа өгсөн Карлэс Пюгдэмонт хэвлэлийн бага хуралд ирж байна.

Газын зурвас

Исламын Жихад хөдөлгөөнийхөн өөд болсон гишүүдийг нь оршуулах ёслолд ирэв.

Өмнөд Солонгос, Пеончан

“Alpensia Resort’-д 2018 оны 2-р сарын 9-нд “Өвлийн Олимп” эхлэх юм.

  Хятад, Сузоу

Хавч амьтны хэлбэртэй үзэсгэлэнгийн павильоныг Яанчэн нуурын ойролцоо барьж байна.

Кени, Найроби

“Mathare North” сургуулийн хүүхдүүд бага боловсролын шалгалт өгч байна.

Филиппин, Навотас

Гэгээнтнүүдийн өдрөөр хүмүүс оршуулгын газарт ирж өөд болсон төрөл төрөгсдөө санан дурсав.

Мьянмар, Яангон

Муслим шашинтай охид мөргөлийн ёслолын үеэр.

Америк, Аризона

“Coyotes Buttes”-ын хотгороор жуулчин аялаж байна.

 


Санал болгох мэдээ

Энэ долоо хоногийн онцлох фото агшинууд

Орос, Москва Кремлин Спасскаяа цамхаг, Гэгээнтэн Басилын цогчин дуганыг Зул сарын баярт зориулж чимэглэжээ. Хятад, …