“Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” ирэх онд Монгол улсад болно

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Каве Захиди, НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын гишүүн орны хувьд Монгол улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг төрийн бодлогодоо тусган “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж үндэсний хэмжээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх зорилтуудаа тодорхойлон ажиллаж байна. Уг үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд НҮБ, түүний төрөлжсөн агентлагууд Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас хамтран хэрэгжүүлж буй төслүүд чухал хувь нэмэр оруулж байгааг  Монгол Улсын Шадар сайд онцоллоо.

  • –  Төрийн байгууллага хоорондын бодлогын болон  үйл ажиллагааны уялдааг сайжруулах
  • –  Гадаад,дотоодын байгууллагуудтай хамтран ажиллахдаа цогц түншлэлийн бодлого баримтлах
  • –  Төрийн бодлогын урт хугацааны болон дунд хугацааны төлөвлөлт хийх институцийн чадамжийг сайжруулах гэсэн үндсэн чиглэлүүдэд анхаарлаа хандуулж байна. Үүнд НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас ихээхэн дэмжлэг үзүүлж буй.

2018 оны 07 дугаар сард “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг Монгол Улс зохион байгуулна. Хурлын бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлж, хурлын дараах шийдвэрүүдийг биелүүлж ажиллахад бүх талаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэдгээ Шадар сайд илэрхийлэв.

Ноён Каве Захиди  НҮБ-ын Нийгэм эдийн засгийн комиссын даргын мэндчилгээг уламжлаад цаашид Монгол улстай хамтын ажиллагаагаа идэвхитэй үргэлжүүлнэ. Ирэх онд болох бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлнэ. Хамгийн гол зорилго бол НҮБ-ын бүс нутгийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хэрхэн уялдуулах вэ гэдгийг тодорхойлох явдал. Эцэст нь хэлэхэд бидний айлчлал маш үр дүнтэй боллоо. Монгол улсын төлөө хүчээ дайчлан ажиллахад бэлэн байна гэсэн юм.

Монгол Улс нь 1961 онд НҮБ-д элссэнээс хойш Ази Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комисстой худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, эрчим хүч, транзит тээвэр, ядуурлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх гамшгийн эрсдлийг бууруулах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …