ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр та ганцаар байхыг хүсч үүнийг эргэн тойрныхондоо ойлгуулж чадах бололтой. Сарын эхний хоногуудад ажлын эрч хүчээ бага зэрэг бууруулж карьер хөөх санаагаа багасгаж, харилцааны хүрээгээ хумьж, өөртэйгөө ажиллавал зүгээр болохыг од эрхэс зөвлөж байна.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр алдартай үхрүүд шүтэн бишрэгчиддээ таатай сайхан сэтгэгдэл төрүүлэхээр чармайна. Хэрвээ эрсдэлтэй спортын төрөлд дуртай бол энэ нь танд аюул учруулахгүй. Ухаалаг эрсдэлтэй зүйл хийхэд алдахгүй. Урлаг, уран зохиолоор хичээллэхэд хааяа тохиолдох оновчтой цаг юм. Та назгай байж болно. Иймээс хэрвээ өөрийн амьдралдаа чухал өөрчлөлт оруулж, хэлэлцээр хийхийг хүсч байгаа бол мэргэн зөвлөгчөөс тусламж гуй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Таатай өдөр. Хөдөлмөрч зан, шаргуу байдал тань зорилгодоо хүрэхэд нөлөөлөхүйц амжилт авчирч нөлөө бүхий хүмүүсийн ивээл нь санхүүгийн үсрэлт хийж хийх боломж бүтээж өгнө. Энэ өдөр таныг санхүүгийн олон энгийн болон аз туршсан гэрээ хэлэлцээр хүлээж байна. Оройг өөрийнхөө эрүүл мэнд болон сайхан харагдах дүр төрхөндөө зориул. Хүүхдүүдтэйгээ харьцах байдал таныг туршиж болзошгүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хайртай хүнтэйгээ учирна. Итгэл бол таны ялгарах гол тал гэдгийг батал. Гэрлэлт болвол үйл явдлаар дүүрэн байна. Санхүүгийн ажил тогтвортой сайн явагдана. Ашиг орлого их авчрах төсөлд мөнгөө оруул. Бирж дээр тоглож болохгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Архаг хууч өвчин гэнэт хөдөлж, мөн адил гэнэт засарч болзошгүй. Өвчнөөсөө болж таны явах гэж байсан буюу чухал уулзалт, бичиг баримтад гарын үсэг зурахаа хойшлуулж, хичээлийнхээ төлөвлөгөөг өөрчилнө. Санаа зоволтгүй, нөхцөл байдалд захирагд. Эдгэрэх нь амьдралын төлөв байдлаас тань шалтгаална.
ОХИН (8/23-9/22)
Хүч чадлаа сэлбэх өдөр. Яаруу шийдвэр гаргаснаас, хайхрамжгүй байдлаас, олон асуудлыг нэг дор шийдвэрлэх гэснээс та алдаж санхүүгийн алдагдалд орно. Гэрийн ажилд их хүч цаг зарцуулна. Бүү бухимд, дуу аял.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Сэтгэл хямралаас болж согтууруулах ундаа хэрэглэх магадлалтай. Ямар ч тохиолдолд архи тус болохгүй. Гуниг гутралыг бүр ихэсгэнэ. Эмийг эмчийн заавраар зөв хэрэглэ. Үдээс хойш романтик уулзалт товлож, шинэ хүнтэй танилцана. Гэвч аливаа өөрчлөлт хийхэд таагүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах ажиллагаа нь муугүй санаа авчрах болно. Олонхи хилэнц зээллэг, ивээн тэтгэгчийн томоохон дэмжлэг, тусламж авч ажил хэргээ өргөтгөнө. Амжилтад бүү яар, олон зүйлийг дахин нягтлан үзэх шаардлагатай байна.
НУМ (11/22-12/21)
Хойш нь тавьж, шийдээгүй байсан асуудлыг шийдэж шаардлага гарч магадгүй. Таагүй эндүүрлийг эцэс болгох, гэр ахуйн эвдрэл гэмтлээ засах боломж байна. Асуудлыг шийдэхдээ шийдэмгий үйл ажиллагаа уран бүтээлч хандлагыг хослуул.
МАТАР (12/22-1/19)
Танд уйдахгүй байхад мөнгө, эрх чөлөө байна. Шөнийн клуб, театр зэрэгт оч. Таалагдсан газартаа оч. Танай гэр бүлд хар санагчид байгаа бол их хор хүргэж магадгүй. Сэтгүүлчид, тээвэр, холбоо ба аялал жуулчлалын ажиллагсдыг сайн цалинтай ажил хүлээж байна. Амжилтын дэвшилтийг удирдагч матрууд өөрсдөө санал болгоно.
ХУМХ (1/20-2/18)
Та хамт олон, найз нөхдийнхөө нөлөөнд улам ихээр орно. Энэ үеийн өдрүүдэд таны орлого банкны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтаас шалтгаална. Мөн гадаадын хөрөнгө оруулалтаас ч хамаарна. Танд аялал томилолтоор явах ажил тохиромжтой. Даргатайгаа харьцаагаа сайн байлгаж, түүний дэмжлэгийг ав.
ЗАГАС (2/19-3/20)
Амгалан тайван байдал, шударга ёс гоо сайхан давамгайлах хандлагатай өдөр. Сэтгэлийн дотоод төвлөрөл хүчтэй байна. Шинжлэх ухааны ажил хийх, уран бүтээл туурвих холын аянд явахад таатай. Аливаа санал санаачлага дэмжигдэнэ.