Тэсрэхэд бэлэн Монголчууд буюу 76-д өгсөн сэрүүлэг

1 За өнөөдөр улсын минь нийслэл Улаанбаатар хот тэр дундаа хотын төв цэг болох “Чингисийн талбай”-н ойролцоо юм юм болж байна даа? Инээд ч хүрэх шиг эгдүү ч хүрэх шиг…

Хамаг юм тэр “Гал үндэстэн” холбооныхоны жагсаалаас л эхэлсэн юм. /Жагсагчид Урт нэрт хуулийн төсөлд өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцэн эл жагсаалыг хийх болсон юм. Уг нь урт нэрт хууль хэрэгжиж эхэлснээр ширгэж үгүй болоход хүрээд байсан 10 гаруй гол мөрний урсац нэмэгдэн, эргэн хэвийн байдалдаа орсон бөгөөд хэдэн арван байгальд хальтай уул уурхайн компаний  үйл ажиллагааг зогсоож чадсан билээ. Гэвч эх баригчид эл хууль нь хэт нэг талыг барьсан тул алтны компаниуд болод бусад ашигт малтмал эрхлэгчдийн эрх ашигт халдаж улмаар улсын эдийн засагт муугаар нөлөөлж байна хэмээн Урт нэрт хуулинд өөрчлөлт оруулах саналыг гаргаад байгаа./

Дуншиж дуншиж хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж буй эл өдөр ордны баруун зүүн хойд хэсэгт жагсацгаасан тус холбооныхон буун дуу гаргаж улмаар ордны хамгаалалтын алба, онцгой байдал, цагдаа, эмнэлгийнхэн гээд 76-ааг хамгаалах төрийн тодотголтой бүхий л албаныхан ордныг бүсэлж, аюулгүй байдлыг хангаж эхлэв.

Тайван жагсаал хийнэ гэж байсан мань хүмүүс хаанаас ч юм буу, буу буудаа энгийн нэг гар буунаас гадна АК бүр тэсрэх бөмбөг авч ирэн ордны хашааг давуулан шидсэн гэсэн. Харин аз болж ч гэх аз дутаж ч гэх үү? тэр бөмбөг нь тэсрээгүй бөгөөд үймээн самуун дэгдээсэн “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг баривчлан хорьж байгаа сурагтай.

Угтаа тэр буудсан, бөмбөг шидсэн гээд байгаа хүн нь холбооны тэргүүн ч биш жагсаалд оролцож явсан нэг сайх эр байж. Цөс нь хөөрсөн ч юм уу яасан юм эсвэл цагдаа нтр хараад сандарсандаа бууныхаа гохыг дарчихсан юм байх. Тэгээд л мань эр бүр сандарсандаа ухаан алдаж унасан байгаа юм. Харин үүний учрыг сайтар мэдээгүй байсан манай хэвлэлийнхэн “Бууны суманд хүн өртсөн бололтой”, “Нэг хүн буунд энджээ” гэх зэргээр синсацилаж гарсан байна. Арга ч үгүй шүү дээ ордонд хөл хорой тогтоож, цэцэрлэгээс нь тэсрэх бөмбөг хайсан албаныхан нэг ч мэдээлэл өгөхгүй байсан юм чинь харсан үйл явдлаа таамгаараа бичиж ард иргэддээ мэдээллэхгүй гээд яах юм. Тийм үү?

За энэ болоогүй ээ… Ордны шуугиан ийнхүү намжиж байтал ЦЕГ-т нэг нөхөр БОНХЯ болон Централ Таурт бөмбөг тавьсан гэх мэдээлэл өгсөн гэнэ. Эл мэдээллийн дагуу дээрхи хоёр обьегтод онц байдал зарлан нэгжлэг, шалгалт хийн бөмбөгнүүдийг илрүүлсэн сурагтай. Баттай мэдээллээр Централ таур дахь тэсрэх бөмбөгийг барилгын хонгилд суурилуулсан байсан аж.

Ажлын минь хажууханд Централ таур байдаг болохоор хэдий үлгэр мэт санагдсан ч “юмыг яаж мэдэх вэ.Дэлбэрвэл балрах байжээ” гэж инээд наргиан болгоод өнгөрлөө.

Гэвч өнөөдрийн ордон руу иргэд буу онилж, бөмбөг энд тэнд суурилуулсан, дэлбэлнээ гэсэн мэдээлэл цацагдсан нь иргэд ямархан бухимдал дунд амьдар ч хэзээ хэзээгүй төр засгийн эсрэг босоход бэлэн байгаа нь харагдаж байна. Мөн энгийн иргэд хэрхэн яаж, хаанаас тэр олон буу, тэсрэх бөмбөгийг авчихав аа? Хотод зэвсгийн наймаа явагдаж байгаа гэдгийг бас харуулаад амжив.

Урьд нь гадаад л ийм зүйл болдог гэж бодож байсан маань ул болж хэзээ нэг өдөр Монголд ч бөмбөг дэлбэрхэд бэлэн болжээ. Хэзээний уужуу тайвуу Монголчууд минь юу юугүй буу агсаж, бөмбөг шидлэн хэн хэнийхээ аминд хүрэхэд бэлэн байгаа нь төрийн өндөрлөгүүдэд эрх биш нэгийг бодогдуулсан биз ээ!!!

Т.Наран

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …