Нисдэг тэргээр яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн нисдэг тэрэгний тусгай зогсоолд өвчтөн тээвэрлэсэн нисдэг тэрэг өнөөдөр анхны буултаа хийлээ. Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд нисдэг тэрэг анх удаа ашиглаж байгаа нь энэ юм. Ингэсэнээр  Улаанбаатар хотын ойролцоох болон алслагдсан бүс нутагт  яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөнүүдэд нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд оношлогоо эмчилгээг түргэн шуурхай хүргэх  боломжийг бүрдүүллээ.

Энэхүү хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд шаардлага хангасан, агаарын хөлгийн тусгай зогсоолыг Эрүүл мэндийн яам болон Зам тээврийн яамны хамтарсан комисс ажиллаж, тухайн зогсоолыг  Нийслэлийн хөрөнгө  оруулалтаар байгуулсан байна.

Эх сурвалж:Эрүүл мэндийн яам

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …