Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз анхны эфирээ цацсаны 50 жилийн он болсон.Түүхт ойн хүрээнд тус телевизийн уран бүтээлчид хоёр ч олон ангит уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа гэнэ.Түүний нэг нь “Хавар” хэмээх 16 ангит уран сайхны кино. Тус киноны талаар киноны гүйцэтгэх продюсер Э.Эрдэнэцэцэг найруулагчаар Л.Ариунжаргал, зураглаачаар Ж.Нямсүх тэргүүтэй баг хамт олон ажиллаж байна. Харин киноны гол дүрд “Аnemone” хамтлагийн дуучин Х.Жульдиз, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Шинэбаяр нар тогложээ.
“Аnemone” хамтлагийн дуучин Х.Жульдизын хувьд чинээлэг айлын охин Маралын дүрд тоглосон байна. Марал охин гэр бүлийнх нь бизнес дампуурсан ч эцэг, эхийнхээ бизнесийг босгож сэргээж байгаа талаар гарах гэнэ.
Ийн өмнө нь “Хэцүү анги”, “Хоймор өнжих нар”, “Сэтгэлийн гэрэл” зэрэг олон ангит киног бүтээсэн уран бүтээлчид дараагийн бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж байгаа аж. Мөн энэ оны сүүлчээр “Эрт нахиалсан сарнай” 30 ангит уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгох юм байна.