Бодибилдинг, фитнессийн Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер Г. Угалзцэцэгтэй ярилцлаа.
-Юуны өмнө танд дэлхийн гурван удаагийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болсонд баяр хүргэе?
-За баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэж байна.
-Бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдсан. Үүний дараагаар Олон улсын тэмцээн Хятад улсад болж охин тань амжилт гаргасан гэсэн. Бэлтгэл сайн хангагдсан байжээ дээ?
-Бэлтгэл маш сайн хангагдсан учраас охин бид хоёр амжилттай оролцоод ирсэн. Охин маань энэ жилээс анхны тэмцээнүүддээ орж эхэлж байгаа. Энэ сарын 11-нд Улаанбаатар хотод оюутны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа. Энэ тэмцээнд охин маань бэлдэж байсан учраас бэлтгэлжилт сайтай байсан. Иймд бид хоёр БНХАУ-д “China Hangzhou international-2017” нэртэй бодибилдинг, фитнессийн Олон улсын тэмцээнд атлетик ангилалд алт, охин маань Бикини төрөлд хүрэл медаль авсан.
-Та гэр бүлийнхээ талаар танилцуулна уу?
-Ам бүл дөрвүүлээ. Манайх хоёр хүүхэдтэй. Охин маань Анагаах ухааны их сургуульд сурдаг. Хүү маань арван нэгдүгээр ангид сурдаг юм. Манай гэр бүлийнхэн бүгд фитнессээр хичээлдэг. Нөхөр маань бодибилдингийн холбоонд гишүүнээр ажилладаг. Гэр бүлээрээ энэ спортоор хичээллэдэг гэж хэлж болно.
-Бага насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?
-Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрж, нэгдүгээр анги хүртлээ эмээ өвөө дээрээ байсан. Мэдээж аав, ээж хоёр маань хотод амьдардаг байсан болохоор хотод ирж Сонгино хайрхан дүүргийн 12 дугаар сургуулийг төгссөн. Арван жилд байхад махлаг, спортоос хол хөндий биеийн тамирын хичээлд бараг суудаггүй, бүрэг ичимхий хүүхэд байсан. Айлын хамгийн том, доороо гурван эмэгтэй дүүтэй өссөн дөө.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу