Г.Ариунбаатар “Никитон” –ы Б.Батчулуунтай хамтран дуулна

Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар энэ сарын 10,11-ний өдрүүдэд болох “Монгол Сонгодог III” бие даасан сонгодог тоглолтоо түмэн олондоо толилуулах гэж байна.

Тоглолтын сонин сайхнаас дэлгэхэд дуучин Г.Ариунбаатар “Никитон” хамтлагийн дуучин, МУГЖ Б.Батчулуунтай хамтран дуулахаар болжээ. Одоогоор чухам ямар дууг дуулахаа тэд нууцлаад байна.

“Монгол Сонгодог III” тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Г.Ариунбаатар Монголын хөгжмийн зохиолчдын сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг үзэгчдэдээ толилуулах бол хоёрдугаар хэсэгт дэлхийн нэр хүндтэй томоохон дуурийн театруудад дуулдаг гадаадын алдартай бүтээлүүдээс дан хөгжим болон оркестртэй хамтран дуулах юм.

Санал болгох мэдээ

“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо

​Нийслэлийн Соёл, урлагийн газар болон БНСУ-ын Гуанжу хотын Уран зургийн музейн хамтын ажиллагааны хүрээнд хоёр …