Б.Уянга League of Legends World Championship 2017-г нээлээ

Компьютерийн тоглоомын мэргэжлийн багуудын ДАШТ (League of Legends World Championship) 2011 оноос эхлэн жил болгон зохиогдож байгаа билээ. Уг тэмцээний 2017 оны финалын тэмцээн 11 дүгээр сарын 5-ны өдөр Бээжин хотын “Шувууны үүр” олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд зориулсан концертод алдартай олон дуучид, хөгжимчид болон хамтлагууд уригдан оролцсоны дотор АНУ-д амьдарч уран бүтээлээ туурвидаг Монгол охин Болдбаатарын Уянга тусгай зочноор уригдан оролцож компьютерийн тоглоомын алдартай баатаруудын аялгууг амилуулсан байна.

Уг тэмцээний шагналын сан нь 100 сая ам.доллар бөгөөд жилд 100 сая гаруй хүн үздэг юм байна.


Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …