Австралид Ван Гогийн бүтээлүүдээр өвөрмөц үзэсгэлэн гаргажээ

Уран зургийн үзэсгэлэнгийн дэлхийн чиг хандлага өөрчлөгджээ. Австралийн “Grande Exhibitions” саяхан шинэ үзэсгэлэнгээ толилуулсан бөгөөд энэ удаад зураач Винсент ван Гогийн бүтээлүүдийг дэлгэн харуулсан аж. Түүний зургуудыг илүү амь орсон хэлбэрээр харуулсан ба гэрэлтүүлэг, аяз зэргийг нэмжээ.

Үзэсгэлэнг үзсэн хүмүүс өндөр сэтгэгдэлтэй байгаа. “Grande Exhibitions”-ийн захирал Роб Кирк “Ван Гог бол агуу уран бүтээлч. Бид энэ удаад хүмүүст түүний уран бүтээлүүдийг тусгайлан толилуулахыг хүссэн” хэмээжээ. Урлагийг технологитой хослуулсан энэхүү үзэсгэлэнгийн бичлэгийг сонирхъё.

 


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …