Монгол охин Стив Харвигийн шоунд оролцов

“Авьяаслаг шведүүд” шоунд оролцож, “Алтан баззер”-ын эзэн болж байсан Б.Янжаа Америкийн  жүжигчин    Стив Харвигийн  ярилцлагын шоуны оролцов.

Тэрбээр  өнгөрсөн есдүгээр сард Шведээс гаралтай IKEA брэндийн нүүр царайгаар тодорч, 2018 оны загваруудыг багтаасан 328 хуудас бүхий каталогийг цээжилсэн юм.

Б.Янжаа “Авьяаслаг шведүүд” шоуны тайзнаа үзэгчдийн суудлаас огт танихгүй 20 хүнийг сонгож, 90 секундын дотор тэдний нэрийг огтхон ч алдаа мадаггүй цээжилснээр шүүгчдийг алмайруулж, “Алтан баззер” хүртэж байсан юм.

 


Санал болгох мэдээ

“Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ

“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ …