Монгол түмэн олондоо уриалах нь

Монгол Улсын өнөөгийн нийгмийн тогтолцоо төрийн бодлого үйл ажиллагаа нь Монгол түмэн олныг орчлонт ертөнцийн хүчээр хүрээлэн байгаа орчноор жолоодуулна гэдгийг мартсан байна. Даяаршлын хатуу бэрх үйл явцад улс орныг тусгаар тогтнол, үндэсний өв соёл, түүх, Монгол хүний ухамсрыг улам холдуулж байна. Үүнд:

  1. Байгаль орчин газар нутаг хүрээлэн буй орчныг эрсдэлд орж доройтуулсаар байна.
  2. Монгол хүний үр удам дархлаа алдагдаж Монгол ёс зүй, ёс суртахуунгүй болж байна. Үүнийг олон баримтаар нотолж хэлж болох байна. Та бүхэн харсаар л байна.
  3. Монголын нүүдэлчний өв соёл түүх, гажуудаж мөхлийн замд орлоо. Энэ бүхнийг жирийн Монгол хүний сэтгэл түгшээх төдийгүй Монгол гэдэг улс оршин тогтнох тухай асуудал болж байна. Учир нь Монголын ураг удам уламжлалыг хадгалж хамгаалах үүнийг сэргээхийн тулд Монгол хүн Монголоороо байна гэдэг хөдөлгөөнийг өрнүүлж байна.

Та бүхэн энэ хөдөлгөөнийг дэмжиж хүн бүр сэтгэл гарган оролцоно гэдэгт итгэж байна. Үүнд уриалахын учир нь Монгол хүн бүрийн сэтгэл дутаж байгаа учраас энэ үгийг хэлж уриалж байна. Хэрэв та бүхэн дэмжиж буй бол 99740803 утсаар холбоо барина уу.

 

Монголын ураг удам уламжлалын тэргүүн Ж.Түдэвдорж

/2017. 11.01/

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …