Гудамжинд хоног төөрүүлдэг байсан хүү Солонгосын хамгийн баян реппер болсон түүх

Өмнөд Солонгосын урлагийн ертөнц маш хатуу гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Кпоп ертөнцөд орсон бүхэн амжилтанд хүрээд байдаггүйг олон ч жишээ харуулдаг. Асар их өрсөлдөөн, хичээл зүтгэл, үзэн ядалт дундаас өөрийгөө бусдад таниулан гарч ирнэ гэдэг бол хүн бүрт тохиогоод байдаг гайхамшиг биш аж.

Өдгөө Өмнөд Солонгосын реп урлагт үнэтэй хувь нэмэр оруулж буй реппэр Dok2-ийн тухай танилцуулъя. Түүнийг ихэнх хүмүүс баян, сайн продюсер, реппэр гэдгээр нь л мэддэг болов уу. Дийлэнх нь түүнийг баян гэр бүлээс гаралтай гэж боддог ч, харамсалтай нь тийм биш аж.

Тэрээр 1990 онд төрсөн бөгөөд Испани болон Солонгосын эрлийз юм.  Түүний аав Испани, ээж нь Солонгос хүн аж. Dok2-ийн гэр бүл Бусан (Busan) хотод ресторантай байсан бөгөөд харамсалтай нь тэдний бизнес дампуурсанаар гэр бүлийн санхүүгийн байдал тогтворгүй болжээ.

Энэ үйл явдлын дараа Dok2 реппэр болохоор шийдсэн бөгөөд  харьяалагдах агентлаг, менежер байхгүй ч ганцаараа өдөр бүр бэлтгэл хийж, дуу зохиож эхэлсэн байдаг.

Тэрээр MNET-ийн “4 things show”-нд оролцох үеэрээ өөрийнхөө дуучин болохоос өмнөх амьдралын талаар ярьжээ. “Би тухайн үед контейнерт амьдарч эхэлсэн, тэнд амьдрахаасаа өмнө найзындаа, заримдаа бүр гудамжинд ч хоног төөрүүлж байлаа. Учир нь санхүү маань хэцүүхэн байсан.  Би гэмт хэрэг үйлдэхийг хүсээгүй, тиймээс өөрийн реп чадвараараа амжилтад хүрэхийг маш их хүссэн . Надад бага зэрэг мөнгө бас компьютер байлаа. Компьютер бол надад байсан бүх зүйл маань шүү дээ. Ингээд өдөр бүр хөгжим зохиож, бэлтгэл хийдэг байсан. Би маш шаргуу ажиллаж Double K-ийг миний дууг сонсохыг гуйсан. Тэр цагаас л миний урлагийн карьер эхэлсэн дээ” хэмээн ярьжээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …