Түмнийхээ дунд хүндтэй, олны дунд дуутай уран бүтээлч бол МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн. Тэрээр дуулсан дуу бүрээ сэтгэлээсээ урлаж, хүн бүрт хүргэж дуулдаг хэмээн олон түмэн түүнийг магтдаг. Хэдийгээр том хоолойтой ч гэсэн донжийг нь олж дуулахгүй бол хүний чихэнд хэзээ ч хүрэхгүй. Хүний сэтгэлийн утсыг хөндөж, маш нарийн нугалаа гарган сэтгэл зүрхнээсээ дуулж байж ард түмэнд хүрнэ шүү дээ. Энэ бүх чанарыг агуулсан хүн бол дуучин Дээгий. Уран бүтээлийн тал дээр өөлөх зүйлгүй түүнд амьдрал тийм ч зөөлөн хандаагүй. Тэрээр насныхаа сайхан ханийг өвчний улмаас алдаж, түүний охин хайртай ээжээ аюулт өвчнөөр алдаж, эр ганц биеэрээ 10 нас хүрээгүй балчир охиноо хөтөлж үлдсэнийг монголчууд мэднэ. Дэлгэрмөрөнгийн охин Зөөлөнсийг манайхан андахгүй. Зөөлөнсийгийн хувьд жүжиглэх авьяастайн дээр Морин хийл хөгжмийг чадварлаг гэгч нь тоглодог. Тэгвэл бяцхан охин дахин нэг авьяасаа олон түмэнд нээжээ. Тэрээр тэнгэрт байгаа ээждээ зориулж шүлэг тэрлэсэн ба аавынхаа тоглолтон дээр үүнийгээ дуу болгон амилуулж дуулах гэнэ.
Хайртай хань, ээждээ зориулж урласан энэ л уран бүтээлийг зөвхөн тоглолтыг зорин ирсэн хүмүүс л сонсох боломжтой. Дуучин Дэлгэрмөрөнгийн тоглолт болох 11 сарын 16-17-ны өдөр түүний амьдралд их утга учиртай өдөр. Дэлгэрмөрөнгийн төрсөн өдөр, бяцхан охин Зөөлөнсийгийн төрсөн өдөр. Энэ сайхан хийморьтой газар төрсөн өдрөөрөө хийж буй тоглолтыг зорин ирж байгаа та дэндүү азтай нэгэн. Түүний тоглолтын билет их л эрэлттэй байгаа бөгөөд цөөхөн үлдсэн гэнэ. Та яараарай.