ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр таны хайр дурлалын явдлууд, салалт зэрэг нь олны анхаарлын төвд байж тэдний ярианы гол сэдэв болно. Гэвч хов жив ярьдаг цаг завтай хүмүүс танд хор нөлөө үзүүлж чадахгүй.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр танд олон авьяас чадварууд далд нууц байгааг та олж мэднэ. Танд сургуульд сурах, мэргэжлээ дээшлүүлэх дамжаанд суралцахыг санал болгоно. Ичимхий бүрэг, хуучинсаг байдлаасаа сал.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Эхэлсэн ажлаа дуусгах, өнгөрсөн амьдралаа дүгнэх, дотно хүнтэйгээ уулзахад тохиромжтой өдөр. Таны идэвх санаачлагыг удирдлага, түншүүд чинь зохих ёсоор үнэлнэ. Зорилгодоо хүрэхийн тулд бусад хүмүүстэй хүчээ нэгтгэ. Зарим нэг ажил төрлийн сонирхолтой харилцаа хайрын харилцаа болж магадгүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хойшлуулшгүй олон асуудлууд гарч магадгүй. Бүхнийг амжуулах шаардлагатай болно. Орлогын түвшин дунд зэрэг. Зөрчилдөөн гарах, эсвэл хөрш, найз нөхдөд тань таагүй явдал тохиолдох бололтой. Энэ өдөр бусдын ажил хэргийг бүү гүйцэтгэ. Энэ өдөр албан томилолтоор явах, гэрээ хэлцэл байгуулахад таагүй байна.
АРСЛАН (7/23-8/22)
Энэ нь амьдралын чухал асуудлуудыг шийдвэрлэх, шүүхээр шийдвэрлүүлэх, зээл авахад нэн тохиромжтой үе. Та ажлынхаа орлогыг нэмэгдүүлэхэд дөхөж байна. Та гэр орныхон, хамт ажиллагчидтайгаа эв найртай байна. Хайрын болзоо, найз нөхөдтэйгөө харьцахад тааламжтай байна. Банк санхүүгийн, шүүхийн байгууллагад очих ажлаа хойшлуулах хэрэггүй. Хүмүүстэй харьцахдаа хоёр зан бүү гарга.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр ямар ч санхүүгийн асуудал шийдэхэд тохиромжтой өдөр. Та өнөөдөр байдаг тэвчээрээ гаргах хэрэгтэй. Таны хайрын харилцаа хөндий хоосон мэт байдаг ч сарын эцсээр бурхны авралд багтаж харилцаа дотно болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ өдөр та маш завгүй ажиллах болно. Хувийн амьдралд том асуудал байхгүй. Бизнесээ явуулах эсвэл хувийн орон сууцаа тохижуулахдаа гэр бүлийнхэнтэйгээ хамтарч хийнэ. Эхнэр нөхрүүд өөрсдийнхөө тухай өнгөрсөн эвгүй явдлыг санана.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хүнд сурталтай тулгарна. Танд бусдын гэмийг тохох гэж оролдоно. Ажил үүрэгтээ анхааралтай ханд. Эс бөгөөс та энэ хүндрэлүүдээс салж чадахгүй. Түүнээс болоод ирэх амралтын өдрүүдийг чөлөө завгүй ажилтай өнгөрөөх болно.
НУМ (11/22-12/21)
Энэ өдрийн хандлага нь таны өөрийгөө хөгжүүлэх, ийм боломжыг олж авахтай холбоотой байна. Мөн та бусдын уран бүтээлч нөөц бололцоог өдөөж өгч чадна. Карьер хөөхдөө хүмүүсийн харилцааны ач холбогдлыг дутуу бүү үнэл.
МАТАР (12/22-1/19)
Энэ өдрийн эхний хагаст ажилд алдаа гарч магадгүй. Дарга болон хамтран ажиллагсдын харьцаанд бие тоох явдал гаргаж болохгүй. Шинэ санаа гаргаж шийдвэр гарга. Од гарагсын тохиол таны амьдралаа тогтворжуулах ба санхүүгийн хүнд байдлаас гарах чадварыг ер бусаар дээшлүүлж байна.
ХУМХ (1/20-2/18)
Эр зориг, аймшиггүй байдал, зорилгодоо хүрэх гэж шургуу тэмүүлэх өдөр болно. Зарим хумхуудад өөрийгөө харуулах боломж олдоно. Хэрэв та энэ боломжийг алдвал гомдолтой байх болно шүү. Та өөртөө энэ надад ямар хэрэгтэй юм бэ гэж эргэлзэж хичнээн удаа ашигтай саналуудаас татгалзаж байснаа санаарай.
ЗАГАС (2/19-3/20)
Бүтээлч эрч хүчээр дүүрэн өдөр. Томоохон төсөл боловсруулахад таатай. Шинэ ажил хэрэг, удаан хугацааны төсөл эхлэхэд тохиромжтой. Бүх зүйлд анхааралтай ханд. Дотны хүн чинь хүртэл танд хор хүргэж болзошгүй. Та үнэнч байдлаа хадгалж чадахгүй нь. Төрөлхийн ухаалаг байдлаа харуул, та эргэн тойрны хүмүүсийн нүдэн дээр их зүйлийг хожиж чадна. Үүссэн өвчнийг анхаарал тавьж цаг алдалгүй эмчлүүл.