Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Бүх насны хүмүүс өнөөдөр урьдын алдаагаа давж магадгүй байна. Гэвч энэ өдрийн сургамжийг насан туршдаа мартахгүй. Биеийн хүчний ачаалал, театрт очих нь таныг таагүй зүйлсээс холдуулна.

ҮХЭР (4/20-5/20)

Эрүүл мэнд бага зэрэг тавгүйтнэ. Та хэтэрхий ажиллаж өөртөө амралт өгөхгүй байгаагаас ядарч байна. Ядарсан уймарсан байдлаас болж осол бэртэл авч, сэтгэл санаа хямарч магадгүй. Аль болох их унт, шинэ ногоо жимс ихээр идэх хэрэгтэй. Хооллох дэглэмийг нь хяна.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны анхаарлын төвд гэр бүлийн асуудал байх бололтой. Зарим нь гэр орны яаралтай ажлыг дуусгахын тул ажлаасаа чөлөө авч ч магадгүй. Хэрүүлтэй байсан хосууд эвлэрнэ. Тааламжтай үеийг ашиглан хамаатан саднаа эргэж тойр. Энэ айлчлал таны аж байдалд сайнаар нөлөөлж магадгүй.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Үнэнч дулаан харьцаа хосуудыг баярлуулна. Гэртээ хайртай хүмүүсээ бүгдийг урь. Мөн та энэ өдөр гэр бүлийн хамтаар өөрийн ажлын алжаалаа тайлж хөгжим сонсох зэргээр амар.

АРСЛАН (7/23-8/22)   

Энэ өдөр таны сэтгэл санаа тогтворгүй байх боловч ажлаа дүгнэн, үнэлэх өдөр. Гэр орны байдал хүүхдийн сэтгэл санаа өөдрөг байна. Энэ өдрийг өөрийн гэр бүлийнхний хамт өнгөрүүлнэ.

ОХИН (8/23-9/22)

Эрүүл мэнд сайн мөн үнэнийг гуйвуулсан өдөр. Хууран мэхлэлтийн золиос болохгүйн тулд бүх ажил төрлөө яв цав байлга. Түрэмгий саналуудыг бүү хүлээж ав. Үр дүнгээ тооцож, дараагийн алхмуудаа төлөвлө. Урдын асуудлуудаа сана. Ямар нэгэн зүйлсийг мартаж, дутуу орхисон байж магадгүй.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдрийн үйл явдал таны тогтвортой байдлыг шалгаж, давуу талыг үнэлэх болно. Хувийн болон гэр бүлийн амьдралдаа гэнэтийн бэлэг авахад бэлэн бай. Найз нөхөд, ах дүүс, хамт ажиллагсадтайгаа харьцах харьцаа харилцан хүндэтгэл дээр үндэслэнэ.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сэтгэл санааны тогтвортой байдал алдагдаж болзошгүй. Сэжигч, хардамтгай үл итгэмтгий болно. Биеэ бүү чагна. Гэр бүлийнхэнтэйгээ амар. Тавьсан зорилгоо хамт олонтойгоо шийд.

НУМ (11/22-12/21)

Сайн унтаж амрах хэрэгтэй. Хэрэгтэй хэрэггүй зүйл битгий бод. Бусдын ажил хэргийг дэмжих хүсэл бий болно. Хоол боловсруулах эрхтэн хямарч, гэдэсний халдварт өвчин тусах магадлалтай. Ээлжийн амралтаа аваагүй бол энэ талаар бод.

МАТАР (12/22-1/19)

Таны хувийн эрх чөлөө гэр орны ажлаар хязгаарлагдаж, хайр дурлалын харилцаанд эцэг эхийн үүрэг давамгайлна. Саад бэрхшээлээс бүү ай. Түүнийг даван туулснаар та улам хүчирхэг болно. Амьдрал бургилан цохилж байна.

ХУМХ (1/20-2/18)

Хэний ч зааваргүйгээр явж байгаа хүмүүст маш таатай өдөр. Та хэний ч туслалцаа хүлээх хэрэггүй шүү. Хэрвээ та асуудлаа яг одоо шийдэх болвол цаг заваа дэмий үрэх болно. Иймээс өөрөө өөртөө итгэж тэвчээртэй бай.

ЗАГАС (2/19-3/20)

Таны бэлгийн эрч хүч онцгой өндөр байна. Хайр дурлалын асуудалд та цуцашгүй байна. Гэхдээ ихэнхи загас хувиа бодсон, үг авахгүй, лидер болох гэж хөөрөх зэрэг чанарууд илрэх болно. Амьдралд унах, сэхэх гэж байдаг. Болж буй сөрөг үйл явдлаас айх хэрэггүй. Зарим үед энэ нь хүнийг төгс төгөлдөр болгоход тус болдог.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …