“Жамсран бурханы бүрэн өмсгөл”ийг Монгол улсын хосгүй үнэт өв болголоо

  Copy of 2008 07 11 tsam 02Монголдоо хамгийн томд тооцогдох Улаан Жамсран бурхны шүрэн багийг Монгол улсын засгийн газрын 1995 оны 241 тоот тогтоолоор хосгүй үнэт өвд бүртгэж байсан юм. Тэгвэл энэ оны 227 тоот тогтоолоор Жамсран бурханы бүрэн өмсгөлийг  Монгол улсын хосгүй үнэт өвд бүртгэн авлаа.

 Улаан Жамсран бурхны энэхүү өмсгөлд шүрэн баг, дээл, жавдар, хиур, рүжин буюу ясан чимэг, мядаг буюу хормогч, додёг буюу цээживч, тэтэжад буюу Жамсран бурхны дагуул нөхдийн шүр, үлбэн чимэглэлтэй цаасан шуумал цамын баг зэрэг 18 зүйл эдлэл хэрэглэлүүд  багтдаг байна.

Монгол улсын хосгүй үнэт өв болох Улаан жамсран бурхны улаан шүрэн баг, иж бүрэн өмсгөл нь одоо Чойжин ламын сүм музейд хадгалагддаг. Энэ бүтээлийг 19- р зууны үед хүрээний алдарт барималч Пунцаг- Осор цаасан шуумлын аргаар урлаж, алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин зэрэг эрднэсийн чулуугаар чимэглэн бүтээсэн юм. Улаан Жамсрангийн цамын багийг бүтээхдээ бурхны хилэнт дүр төрхийг 6000 гаруй цэвэр улаан шүрээр чамин хийцээр шигтгэн урласан аж. Энэхүү хосгүй бүтээл нь манай урчуудын гайхамшигт түүх соёлын дурсгал юм.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …