“Харанга”-ын Чука урлагт зүтгэсэн 45 жилийн баяраа тэмдэглэнэ

“Харанга” хамтлагийн гишүүн,  хөгжмийн зохиолч МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбат “BEST OF CHUKA-45” Оддын хүндэтгэлийн тоглолтоо 11 дүгээр сарын 21-ний өдөр үзэгч сонсогчдодоо хүргэх гэж байна.

Тэрбээр хөгжмийн урлагт зүтгээд 45 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд олон сайхан дуу зохиож, амилуулж байсан билээ.

Ц.Чулуунбат 2013 онд “Chuka & friends” Содон аялгуу амьд тоглолтоо хийж байсан бол  2016 онд “Амьдралын бэлэг” рок попын уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийж байжээ. Тэрээр хэлэхдээ “Монголын орчин үеийн хөгжмийн урлагт миний бие 1972 оноос өнөөг хүртэл даруй 45 жил уран бүтээлээ туурвин иржээ. Өөрийн уран бүтээлүүдээсээ эмхэтгэн “BEST OF CHUKA-45” Оддын хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байна гэв.

Сонирхуулахад “BEST OF CHUKA-45” Оддын хүндэтгэлийн тоглолтыг С.Чимгээ, Э.Ууганбаяр, Г.Анхбаяр нар хөтлөхөөр болжээ.

Тоглолтонд оролцох уран бүтээлчид:

Хамтлаг: Харанга Камертон

Freezon

Дуучид: МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа

Соёлын тэргүүний ажилтан, Поп дива, дуучин С.Наран

Соёлын тэргүүний ажилтан, Поп дива, дуучин Сэрчмаа

Дуучин Б.Баярцэцэг

Дуучин Нагий and Бэнд

2017 оны 11 сарын 21нд 19 цагаас The Corporate Hotel & Convention Centre-т болно.

Тасалбарыг TICKET.mn

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …