Хуримын бялууны олон улсын үзэсгэлэнд М.Наранчимэг тусгай байр эзэлжээ

Олон улсын бялуу урлаачдын Хуримын бялууны 24 дэх удаагийн үзэсгэлэн шоу есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 1-ний хооронд АНУ-ын Оклахама мужийн Тулса хотод болжээ.Тус шоунд эх орноо төлөөлөн “Sarancake” компанийн захирал М.Наранчимэг болон туслах урлаач, охин С.Энэрэлийн хамт өөрийн бүтээлээрээ оролцжээ.

М.Наранчимэгийн бүтээл нийт 40 орны 200 гаруй бүтээлээс тусгай байрын шагналыг хүртжээ. Энэ жилийн тэмцээний сэдэв нь Үнэртэй ус /Perfume 2017/ гэж өгөгдсөний дагуу тэрээр бүтээлээ урлажээ.

Санал болгох мэдээ

“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо

​Нийслэлийн Соёл, урлагийн газар болон БНСУ-ын Гуанжу хотын Уран зургийн музейн хамтын ажиллагааны хүрээнд хоёр …