Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны 10 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4,918 орон сууцны үнийг хамруулсан болно. 2017 оны 10 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.2 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар буурсан байна.
Шинэ орон сууцны үнийн индекс
Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2017 оны 10 дугаар сарын байдлаар 2,178,000 төгрөг болж өмнөх сараас 0.92 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.86 хувиар тус тус өссөн байна.
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2017 оны 10 дугаар сарын байдлаар 71,861 ,000 төгрөг болж өмнөх сараас 0.15 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.23 хувиар тус тус буурсан байна.
Хуучин орон сууцны үнийн индекс
Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2017 оны 10 дугаар сарын байдлаар 71,861 ,000 төгрөг болж өмнөх сараас 0.15 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.23 хувиар тус тус буурсан байна.