Нийслэлийн хурал гацаанаас гарч, төлөвлөгөөгөө баталлаа

НИТХ-ын дарга Ц.Сандуй сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээн  ажлаа өгсөн нь олны анхаарлын төвд байв. Түүнийг НИТХ-ын даргын ажлыг тийм ч сайн гүйцэтгээгүйг хүн бүхэн хэлдэг. Тэргүүлэгчдийн хуралдаан бололгүй хэдэн сар хойшилж, нийслэлийн ажил нэг хэсэгтээ л гацаанд байв.  Ерөнхийдөө нийслэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэлгүйгээр нэг жил болсон, салбар бүрт асуудалтай, хэл амтай, хэзээ ч дэлбэрэхэд бэлэн болсон гэмээр ийм л иргэдийн хурлыг С.Амарсайхан Ц.Сандуйгаас хүлээн авсан. С.Амарсайханы тухайд хэн нэгэн даргын томилгоогоор бус ИТХ-ын гишүүд дундаас нэр дэвшин өрсөлдөж гарч ирсэн хүн.

Ингэхдээ нийслэлд хийж хэрэгжүүлсэн ажил бодлого зорилгоо тэилцуулан өрсөлдөж ялсан. Тэрээр НИТХ-ын индэр дээрээс “Албан тушаал, эрх мэдлийг хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх өөрт оногдсон ховорхон боломж гэж хандах бус харин өөрчлөлт шинэчлэлт хийх өндөр үүрэг хариуцлага гэдгийг шат шатандаа ухамсарлах ёстой. Ажил гацаасан хариуцлагагүй үйлдэл, аминчхан, явцуу сэтгэлгээ, хэт намчирхал туйлшралд эрс шийдвэртэй эсэргүүцэгч нь байх зарчмыг би баримталж ажиллана. Хотын утаа, хог бохирдлоо шийдэж чадаагүй хэрнээ хоосон намчирхаж, хоорондоо тэмцэлдээд бид хол явахгүй” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байдаг. Гэсэн ч С.Амарсайхан ажлаа авсныхаа маргаашнаас дайралтад өртөж эхэлсэн.

  “С.Амарсайхан НИТХ-ыг хуралдуулж чадахгүй байна”, “Түүнийг төлөөлөгчид хүлээн зөвшөөрөхгүй байна”, “Нийслэлийн ажил бас л гацлаа” гэсэн мэдээллүүд нийгэмд тарлаа. Гэхдээ тэр НИТХ-ын даргын хүрээнд үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлж байсан. НИТХ-ын XII хуралдааныг хуралдуулж Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө, НИТХ-ын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

 Өнгөрсөн баасан гаригт болсон хуралдаанаар   Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасч, актлах, шагналд тодорхойлох, ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, тогтоолд өөрчлөлт оруулах, хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Мөн хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг гаргаж баталсан байна. Ийнхүү ямартай ч 11 сар гацаанд байсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан “амь орж” өнгөрсөн баасан гаригийн хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралджээ. Ирэх долоо хоногоос хугацаандаа хуралдан, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдээд явахаар болсон гэдэг гэрэлтэй мэдээтэйгээр шинэ долоо хоногийг угтаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Т.БАТСАЙХАН

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …