Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Чухал ажил гүйцэтгэхэд тааламжгүй өдөр. Материаллаг хүндрэлд орох магадлал бага байна. Та үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэхдээ анхааралтай бай. Сарын эцэст орлого олохын тулд хүч хөрөнгө бүү хайрла.

ҮХЭР (4/20-5/20)

Хамт ажиллагсадтайгаа гар нийлэн муугүй ажиллана. Та хамт олныхоо бүх гишүүдийн хүч чармайлтыг нэгтгэн бат бөх цул багийг бүрдүүлж чадна. Санхүүгийн байдал сайн байна. Та хэдийгээр санхүүгийн асуудалд хариуцлагатай ханддаг боловч хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эд хөрөнгөө даатгуулах саналуудыг анхааралтай хянаж үз.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хэн нэгэн таныг удирдлагатай тоглоом мэт байлгах, ямар нэгэн зүйлээс хараат байхыг та хүсдэггүй. Ийм байдалд орвол та үүнд дургүйцэх нь мэдээж. Дургүйцлээ эрс байдлаар бүү илэрхийл. Та хэдий чинээ тайван байна төдий чинээ таны тайлбар үнэмшилтэй байх болно. Ажлын байраа сольж болох бөгөөд таны туршлага, зөн совин амжилтын баталгаа болно.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таньж мэдэхгүй хүнээс туслалцаа авна. Та ажлын амжилт хүлээж байна. Танд атаархдаг хүмүүсээс болгоомжил. Тэд таны ажлыг хойш татна. Анхаарал болгоомжтой бай. Унаж бэртэх, үе мултрах, шөрмөс сунах зэрэг гэмтэл тохиолдож болзошгүй.

АРСЛАН (7/23-8/22)   

Энэ сарыг дуустал мөнгө, хайр сэтгэлийн сэдэв харилцан холбоотой байна. Хайр сэтгэл ядуу байхыг тэвчихгүй. Эрчүүд бүсгүйчүүдийн сэтгэлийг санхүүгийн өгөөмөр сэтгэл, тэдний хүссэн бүхнийг гүйцэлдүүлж чадаж байгаагаараа түлхүү эзэмддэг цаг үе ирснийг сана. Хувийн ололт амжилтын чинь үр дүнг бусад хүмүүс ч хүртэхээр зохион байгуулах юм бол та бүх хүслээ биелүүлж чадна.

ОХИН (8/23-9/22)

Та энэ жил хийсэн ажлынхаа үр дүнгээ авна. Та өнөөдөр гэр бүлээ өөрийгөө эрхлүүл, таны мөрөөдөж байсан мөрөөдөл чинь биелэнэ. Та амьдралынхаа амтыг мэдэрнэ. Хамгийн дотны хүнтэйгээ уулзах цаг зав гарга. Ингэвэл та бодит байдлаа таагүй нөлөөнөөс хамгаалж чадна.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Уран бүтээлийн эрч хүчтэй байх магадлалтай өдөр. Агуу бүтээл зохиохын тулд зарим жинлүүр эртлэн босно. Гайхамшигт санаануудаа амьдралд хэрэгжүүлэх дуртай ажлаа хийхэд таатай. Та хайр сэтгэлдээ эргэлзэхгүй байснаар нэлээд хүнд сорилтыг давах бололтой.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ өдөр эрүүл мэнд сайн байна. Сарын турш эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад сайн. Ингэж чадвал оны эцэс хүртэл эрүүл мэндэд санаа зовох зүйл тохиолдохгүй.

НУМ (11/22-12/21)

Сарын дундуур таны уран бүтээлийн болон албан тушаал өсөн дэвших үйл ажиллагаа санхүүгийн гачигдлаас болж зогсонги байдалд орж болзошгүй. Хэрэв та түншүүдтэйгээ тохиролцож чадвал таны хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй.

МАТАР (12/22-1/19)

Од эрхэсийн нөлөө алдаа гаргахаас аварна. Цаг хугацаанд нь зөв шийдвэр гаргавал бэрхшээлийг даван туулна. Ойр дотны хүнээ болгоомжгүй үг, шүүмжлэлээр гомдоохгүйн тулд үг яриагаа цэгнэ.

ХУМХ (1/20-2/18)

Ихэнх хүмүүс энэ өдөр тайван сэтгэлийн эрч хүчтэй байна. Та өөртөө итгэлтэй таныг аз жаргал тойрон хүлээж байна. Та гэнэтийн гэрээнд бэлэн байх хэрэгтэй. Ажил хэрэгч санал аргацаасан заль мэх хоёрыг сайн ялгаж харах чадвартай бай.

ЗАГАС (2/19-3/20)

Шургуу чанар, сонор сэжигч, довтолгоонд бэлэн байх чадвараараа ялгарах өдөр. Нөхцөл байдалд түргэн үйлдэл хийх боломж байна. Эхэлсэн ажлаа дуусгах цаг болжээ. Шинэ төсөл, төлөвлөгөө зохиож эхэл. Залхуурч зүгээр суух боломж өөртөө бүү олго.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …