Э.Анхбаяр олон улсын дуурийн дуучдын уралдаанд дэд байр эзэллээ

Image result for Э.Анхбаяр дуурь

Сонгодог хөгжмийн өлгий нутаг Австри Улсын нийслэл Вена хотод зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 39 орны 140 дуучдаас дуурийн дуучин Э.Анхбаяр дэд байр эзэлжээ.

Тэрбээр өнгөрсөн онд Унгарын нэрт дуучин дэлхийн номер нэг Турандот Metropolitan дууийн театрын гоцлол дуучин Ева Мартоны нэрэмжит олон улсын дуурийн дуучдын хоёрдугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн билээ.

Э.Анхбаярын амжилтуудаас дурдвал:

-2007 онд оюутан байхдааОХУ-ын Владивосток хотноо болсон дуурийн залуу дуучдын V уралдаанд II байр,2011 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон “Байкал” олон улсын уралдаанд тусгай байр,

-Улан-Үд хотноо болсон СССР-ийн ардын жүжигчин Л.Линховойн нэрэм­жит X урал­даанд “Лучший голос” шагнал болон Гран-при шагнал,

-2011 онд ОХУ-ын Москвад болсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач­дын XXIV уралдаанд хоёр­дугаар байр,

-2014 онд ОХУ-ын Курск хотноо бол­сон Г.Свиридовын нэрэм­жит ОУ-ын дуурийн дууч­дын уралдаанд II байр эзэлсэж байсан.

Мөн Мөн УДБЭТ-д ажиллаж байхдаа П.И.Чайковскийн “Евгений Онегин”, А.Моцартын “Дон Жуан”, Ж.Бизегийн “Кармен”, Ж.Вердийн “Травиата”, Ж.Пуччинийн “Богема”, Б.Дамдин­сүрэн­гийн “Учиртай гурван толгой”, Б.Шаравын “Чингис хаан”  зэрэг томоохон дуурьд дүр бүтээж байсан билээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …