Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр нийгэм эдийн засгийн эхний 10-р сарын илтгэлийг танилцууллаа. Тухайлбал нийгэм эдийн засгийн зарим тоон баримтуудыг авч үзье.
Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2017 оны 3 дугаар улиралд 9.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр, харин өмнөх улирлаас 0.5 пунктээр тус тус буурсан байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 7.2 (22.9%) мянган хүнээр, өмнөх сараас 1.1 (4.5%) мянган хүнээр буурч, 24.2 мянга болсны 13.4 (55.5%) мянга нь эмэгтэйчүүд байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний 10 сард ажилгүй 68.9 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 17.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 62.0 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. 17.1 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ.
Иймд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна гэсэн судалгааг гаргажээ.