Реал Мадридын хөл бөмбөгч Кристина Роналдо дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ. Шинээр мэндэлсэн охинд Алана Мартина гэх нэрийг хайрласан аж. Охин нь мэндэлсний дараа гэр бүлийн зургаа авахуулж “instagram”-даа байргуулжээ. Өдгөө 32 настай хөл бөмбөгчийн найз бүсгүй Жоржиа Родригес 22 настай юм. Кристина “Алана дөнгөж сая мэндэллээ. Бид бүгд их аз жаргалтай байна” хэмээн бичсэн байна. Түүний найз бүсгүй бяцхан охиныхоо зургийг өнөөдөр хуваалцсан бөгөөд 22 сая хандалт авчээ.