Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13.00 цагийн байдлаар Нийслэлийн 11 дүүргээс 352 насанд хүрсэн хүн, 11 хүүхэд, орон нутагт насанд хүрсэн 148, хүүхэд 23 нийт 500 насанд хүрсэн хүн, 34 хүүхдийг эмнэлгийн үзлэгт хамруулж 11 хүүхдийг “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-т, 120 иргэнийг “Амрвдар ухаан төв” төроийн бус байгууллагад хүлээлгэж өгсөн.
Цаашид цагдаагийн байгууллага холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, түр хамгаалах байран хүлээлгэж өгөх, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллахаар төлөвлөсөн.
Энэ тухайд Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын мэргэжилтэн дараах тайлбарыг хийлээ. Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэр оронгүй тэнэмэл хүүхдүүдийг нийгэмшүүлэх ерөнхий ажлыг эрчимтэй хийж эхэлсэн. Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг тусгай хөтөлбөрийн дагуу нийгэмшүүлдэг. Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гэрээсээ дайжсан 80 орчим хүүхэд бүртгэгдсэн. Үүний дийлэнх хувийг эрэгтэй хүүхдүүд эзэлж байна. Манай байгууллагаас гаргасан судалгаагаар ихэнх хүүхдүүд гэр бүл салалтын улмаас орон гэрээсээ дайжих, улмаар хараа хяналтгүй иргэдийн тоонд шилждэг. Тиймээс өнөөдрийн байдлаар хараа хналтгүй хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгөх ажлыг эрчимжүүлж байна гэдгийг онцоллоо.